2014
04/16
Хөтөч
Байгальд эерэг архитекторууд чуулж эхэллээ
2013-09-03 15:09:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа Олон улсын эмэгтэй архитекторуудын холбооны 17 дугаар их хурал өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ.

“Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад архитекторуудын үүрэг оролцоо” сэдвийн дор өрнөж буй их хурлын нээлтийн арга хэмжээнд БОНХ-ийн сайд С.Оюун, БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцов. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ОУЭАХ-ны ерөнхийлөгч Соланж Дэ Хёрбз Дэ Ла Тор нарын мэндчилгээг уншиж танилцуулсан юм. БОНХ-ийн сайд С.Оюун “Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад архитекторуудын үүрэг оролцоо” илтгэлдээ Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар  ногоон хөгжлийг бодлогыг  чиглэлээ болгож Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг шинээр байгуулсан гэдгийг онцлоод Монгол Улс зах зээлийн шилжилтийн үед ажилгүйдэл ядуурлыг бууруулахыг нэгдүгээрт тавьж, байгаль орчны асуудлыг хоёрдугаарт тавьж ирсэн. Байгаль орчныг хоёрдугаарт тавьснаар өнөөдөр манай улсын нутаг дэвсгэрийн 72,3 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн, мөсөн голуудын 40 орчим хувь нь хайлж алга болсон. Улаанбаатар хот гэхэд агаар, хөрсний бохирдол бодит гамшиг болоод байна. Цаашид байгалийн доройтол энэ графикаар өссөөр байвал олон зүйлийн ан амьтан устах, байгаль дэлхий доройтох зэрэг хор хөнөөл дагуулах болно. Иймд аливаад ажил хэрэгч, нягт нямбай ханддаг эмэгтэй архитекторууд маань дэвшилтэт шийдэл гаргаж, Засгийн газарт уламжилна гэдэгт найдаж байна гэв. Мөн энэ үеэр Америкийн төлөөлөгч Донна Дунай “Анхдагч архитектор эмэгтэйчүүд-Ирээдүйн төлөөх тэдний зүтгэл”, Японы төлөөлөгч Жунко Мацүкава “Газар хөдлөлт болон тусламж дэмжлэгийн үйл ажиллагаанууд” сэдвээр илтгэл тавилаа.

Хурлын үдээс хойших үйл ажиллагаа үдээс “Туушин” зочид буудалд өрнөх бөгөөд хурал энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Үлдэж буй хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ногоон хөгжил-ухаалаг хот зэрэг асуудлыг хөндөж ярилцах юм. Их хурлын төгсгөлд “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг боловсруулан гаргах ба ОУЭАХ-ны  18 дугаар их хурлын хугацаа, зохион байгуулах орныг сонгоно. Энэхүү их хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БХБЯ, БОНХЯ, Монголын Архитекторуудын холбоо, НЗДТГ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Паралимпийн тамирчны хувцсыг “Говь”-д үйлдвэрлэжээ
Сочид болсон цагаан олимпийн дараа паралимп эхлэх гэж байна.
1 сарын өмнө
Хууль зүйн яамыг толгойлох болсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин салбартаа олон шинэчл...
1 сарын өмнө
Б.Цолмон: Иргэд хурууны хээгээр 15 секундийн дотор хил нэвтрэх боломжтой
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дад дарга Б.Цолмонтой ца...
1 сарын өмнө
 Оршуулгын газар 20 саяд хүрсэн нь иргэдийг бухимдуулж эхэллээ
"Монголын топ 100 тэрбумтан" баячуудын жагсаалт дундаас хамгийн баян бизнесмэн б...
1 сарын өмнө
 Татвар төлөгчдөөсөө бадар барьсан засаг хоёр сайдаараа туг тахина
Татварын  ерөнхий газраас томоохон татвар төлөгчиддөө хандаж албан бичиг ил...
1 сарын өмнө
Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-нд болсон хуралдаанаар Авто ху...
1 сарын өмнө
Барак Обама Афганд хатуу анхааруулга өгөв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама афган хамтрагч Хамид Карзайтай холбогдон, энэ оны...
1 сарын өмнө
Валют “олох” журмыг батлав
Монголбанк арилжааны банкуудтай валютын своп хэлцлийн гэрээг гурваас дээш жилийн...
1 сарын өмнө
Улаанбаатарт 13-15 градус хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-1...
1 сарын өмнө
 Тогтвортой засгийн газар байгуулсны дараа хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй
КИЕВ. /Ukrinform/. Украин улс шинэ Засгийн газраа байгуулсны дараа Европын Холбо...
1 сарын өмнө
 Пхенчханд Олимпийг явуулахад Сочигоос тав дахин бага зардал гаргана
Өмнөд Солонгосын Пхенчхан хотод 2018 онд 13-р өвлийн Олимп нээлтээ хийх бөгөөд т...
1 сарын өмнө
 Д.Дорлигжав: Удахгүй ард түмэн гомдол мэдүүлээд эхлэх вий гэхээс санаа зовж байна
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай ярилцлаа.-Прокурорын дэргэдэх мөрдөн байца...
1 сарын өмнө
“СЭХЭЭНД ХЭВТСЭН” УУЛ УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
0.76 хонконг доллар. Энэ бол Тавантолгойн ордын Ухаахудагийн хэсгээс нүүрс олбор...
1 сарын өмнө
Украйн мандтугай
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “OРТ 1” телевизээр Украйны ард ...
1 сарын өмнө
 Тэтгэврийн насыг уртасгах нь зардал бууруулна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/, Нийгмийн даатгалын ерөнхий га...
1 сарын өмнө
 Шинэ махны нийлүүлэлт зогсоно гэсэн нь худал яриа байжээ
Энэ хаврын cap урт, махны хэрэгцээ их, хажууд нь шүлхий гарч хөдөөнөөс мах нийлү...
1 сарын өмнө
Шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн...
1 сарын өмнө
 ИНЕГ-ын удирдлагуудыг салбартаа тогтворгүй байдал үүсгэсэн гэжээ
ИНЕГ-ын удирдлагууд ажилтнуудаа хууль бусаар халж, салбарын мэргэжлийн бодлогыг ...
1 сарын өмнө
 Улаанбаатар 6 хэмийн хүйтэн байна
Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад ...
1 сарын өмнө
УБТЗ оросуудын байрны түрээсэд жилд хоёр тэрбум гаруй төгрөг төлдөг байна
БНСУ-ын Элчин сайдын яамны баруун талд “Diplomat apartment” гэх нэрт...
1 сарын өмнө
banner
Дээшлэх