Бан Ги Мүний гэр бүлийнхэн авлигын хэрэгт холбогдов

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний дүү болон зээ хүүг засгийн газрын албан тушаалтанд хахууль өгөхөөр хуйвалдсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа туха хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
 
Тодруулбал, ойрхи Дорнодын албаны хүнд мөнгө санал болгосон гэж Бан Ги Мүний дүү Бан Ки Сан болон зээ хүү Жу Хюн Бан нарыг Нью-Йорк хотын холбогдох албаны хүмүүс буруутгаж байгаа аж.

Тэд өөрсдийн барьсан барилгыг засгийн газарт худалдахын тулд албаны хүнд олон сая долларын хахууль өгсөн ажээ.