Трампын тангараг өргөх ёслолд Жеб Буш очихоос татгалзжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Дональд Трамптай өрсөлдөөд ялагдал хүлээж байсан Жеб Буш шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд гэр бүлийн хамт очихоос татгалзсан байна. Гэвч тэрээр тэрбумтан эрийн ялалтад баяр хүргэсэн билээ.

The Daily Caller-т бичсэнээр, Жеб Буш хамгийн сүүлд 1980-аад онд Рональд Рейганы ерөнхийлөгчийн албан тушаал хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцож байсан юм. Тухайн үед түүний аав дэд ерөнхийлөгч болж байсан билээ.

Харин бага Жорж Буш, Билл болон Хиллари Клинтон нар Трампын тангараг өргөх ёслолд оролцохоо илэрхийлсэн аж.