Хиймэл нууранд цөмөрсөн автомашиныг татаж гаргалаа

 

Увс аймгийн Давст сумын нутаг “Шүдэн уул” гэдэг газар Давсны уурхайгаас давс ачаад буцаж явсан автомашин хиймэл нууранд цөмөрч, орсон тухай дуудлага 2017 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан албан хаагчид ажиллаж, нэгдүгээр сарын 05-ны шөнө автомашиныг нуурнаас гаргаж, эзэнд нь хүлээлгэн өглөө.

Тус автомашин хиймэл нууранд эргээс 10 метрийн зайд, гурван метрийн гүнд цөмөрч орсон байсан юм гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.