МАХН өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр 11.00 цагт МАХН-ын Төв байранд хэвлэлийн хурал зарлалаа.

 

Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан асуудлаар улс төрийн байр сууриа илэрхийлэх юм байна. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 28-нд өргөн барьсан. Харин үүнийг зөвхөн МАН-аас Ерөнхийлөгч сонгогдох төсөл боллоо гэх байр суурийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү илэрхийлээд байгаа юм.