АН-ын шинэчилсэн бүртгэлд гишүүд нь идэвх сул оролцож байна

 

Ардчилсан намын даргын сонгууль болохтой холбогдуулан намын гишүүдээ шинэчлэн бүртгэж байгаа билээ. Тус намын шинэчилсэн бүртгэл өнгөрсөн сарын 8-аас орон даяар эхэлсэн. Шинэчилсэн бүртгэлд ардчилсан намын гишүүд болон тус намд элсэхээр хүсэлт гаргасан хүн бүр хамрагдах боломжтой юм.

Одоогийн байдлаар намын шинэчилсэн бүртгэлд 18 мянган гишүүн хамрагдсан байна. Иймд Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлийг хоёр хоногоор сунгаж ирэх сарын 6-ны 24 цагаас тасалбар болгох тушаалыг АН-ын дарга З.Энхболд гаргасан. Орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвх сул байгаатай холбогдуулан дунд шатны намаас бүртгэлийн хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргасныг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Харин сумдын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дунд шатны намын хороо 8-нд хүрээн авч 10-ны өдөр АН-ын ХЭГ-т хүлээлгэж өгөхийг мөн тушаалд тусгасан.  АН 180 мянган гишүүнтэй гэдэг ч дээрх тооноос харахад бүртгэл тун тааруу явагдаж байгаа юм. Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан гишүүд  нь л намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болох юм.

Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүн ХААН банкны 5028701420 дансанд жилийн татвар болох 1200 төгрөг тушаах ба шинэчилсэн бүртгэлийн анкетыг бөглөж, харьяа дүүрэг, сум, хорооны үүр дээрээ очиж бүртгүүлж байгаа юм.