Намбарын хүү хэнтэй дотносох вэ?

 

 

Он ч гарлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө ч өргөн барилаа. Марафон шинэ шатандаа орж байна гэдгийг хэлье. Хэрэвзээ Элбэгээ Ерөнхийлөгчид маань дараагийн бүрэн эрх гэж байсан бол тэр лавтайяа дахиад өрсөлдөх байсан нь тодорхой. Гэвчиг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол түүнд тийм боломж үгүй. Тэрчлэн дараагийн хүн суудал руугаа дөхөж байна. Харин харьяалал нь  АН, МАН-ын аль нь байх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Уг нь Н.Энхбаярт санаа байсан ч, сачий нь даанч хүрэхээргүй болсон. АТГ үргэлж түүнтэй хамт байгаагаа сануулж байхад тэр яаж ерөнхийлөгч болох билээ. Нэгэн цагт өөрийнх нь тулгын чулууг нь тавьж асан газар эргээд түүний хүслийг боомилох хэрэгсэл болно гэдэг хувь заяаны шоглоом биш гэж үү. Гээд яахав. Амьдрал үргэлжилж л байна. Намбарын хүүгийн тухайд энэ сонгуулиар хэнтэй нь илүү ойр байх вэ гэдгээ ид тунгааж суугаа байх. Улстөр бол хор найруулдаг талбар. МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хувь нэмэртэй оролцох вэ гэдэг дээр  дээгүүрх эрхмүүд тохироо хийж таарах биз. Намбарын хүүгийн хувьд өөрийнхөө маргаашийг чөлөөлсөн л сонголт хийх болов уу даа.